Тэнгэрийн хаалга (англиар “Heaven’s Gate”) бол байгалийн үзэсгэлэнт, өвөрмөц тогтоц бүхий газруудын нэг бөгөөд Хятадын Хунань мужийн Жанжiajie бүс нутагт оршдог алдарт уулсын дунд байрладаг.
📍 Байршил: Жанжiajie, Хунань муж, Хятад
⛰ Өндөрлөг газар: 1,519 метр
🚠 Унаа: Канат зам, автобус, эгц шат
Тэнгэрийн Хаалга бол 131.5 метр өндөр, 57 метр өргөн, 60 метр гүнтэй байгалийн чулуурхаг нүх бөгөөд хоёр уулын хооронд сүндэрлэсэн мэт харагддаг. Энэ нь дэлхийн хамгийн өндөр байгалийн нүхнүүдийн нэг бөгөөд олон жуулчдын заавал очих цэгийн нэг юм.
Улаанбаатар төмөр замын буудал дээр 15:30 цагт цугларан 276-р гал тэрэгээр Замын Үүд хотыг зорино. Энэ өдөр галт тэргэнд хононо. Та бүхэн замын хүнсээ зэхэн аялалдаа гараарай.
Өглөө 07:20 цагт Замын Үүдэд буугаад шууд автобусанд сууж хөдөлнө. Эрээн хотод орж ирнэ.
13:10 Эрээний онгоцны буудалруу автобусаар явна. /Shuttle bus/ 16:25 Эрээнээс Хөх хотруу ниснэ.
17:15 Хөх хотод буугаад буудалдаа орж амарна. Өдөр оройн хоолоо аялагчид өөрсдөө төлж иднэ. Буудал: Хөх хотын онгоцны буудлын харьяа транзит буудалд бууна.
Бид өглөө тайван босч буудлын өрөөгөө хүлээлгэн өгсний дараа чөлөөт цагтай ба нисэх буудалруу хөдлөн Хөх хотоос 13:00 цагт Чангшаруу нисээд 15:30 цагт бууна. Бид оройн хоолоо зооглоод буудалдаа орж амарна.
Өглөөөний цайны дараа Жан жиа жиерүү хөдлөх ба замдаа 5цаг орчим явна. Өдрийн хоолондоо ороод “Жанжиажэгийн сүнс” гэгддэг Тэнгэрийн хаалга уул буюу Тиан Мэн Шань-руу ирж аяллаа үргэлжлүүлнэ. Тэнгэрийн хаалга уул нь 5А зэрэглэлтэй жуулчлалын газар. Энэхүү хаалга нь д.т.д 1300м-т орших, 131м өндөр, 57м өргөн, 60м гүнтэй уулыг нэвт гарсан агуй юм. Эртний хятадууд тус агуйг “диваажинд хүрэх гарц” хэмээн шүтэж ирсэн тул ийнхүү Тэнгэрийн хаалга хэмээн нэрлэгджээ. Энэ бүсэд та Дэлхийд өөр хаана ч байхгүй уулс дамжсан урт агаарын утсан замаар байгалийн гайхамшигт үзэсгэлэн төгс байдлыг харах, уулын 99 нугачаат замыг туулах, Сүнсний Хөндий хэмээн нэрлэгддэг хаданд
Жанжиажиэ аялал
бэхэлсэн шилэн гүүрээр алхах, уулын бэлээс дээш өгсөж хүрдэг 999 шатаар авирах зэрэг ганц алхаад л сүмбэр уулын оройд гарах баатарлаг мэдрэмжийг мэдрэн, хөгжил хөөртэй аялах болно. /3,5 цаг/ Дараа нь орон нутгийн 4 одтой буудалдаа ирж амрах болно. /аялагчид өөсрдийн зардлаар оройн хоолоо иднэ/. Аяллын дараа нэмэлт төлбөртэй Тузиа үндэсний туурь үзэх боломжтой. 120 юань
(Хэрвээ шилэн замыг хааж, аялал хийхийг хориглосон үе таарвал аялах боломжгүй).
Анхаарах зүйл: Тяньмэнь уул (Шилэн зам) нь жуулчдын сонирхлыг хамгийн ихээр татдаг газар тул жинхэнэ нэрээр захиалахын тулд группын тасалбарыг урьдчилж төлсөн байх ёстой. Төлбөрийг гарын үсэг зурсан бол буцаан олгохгүй тул бүх эрсдлийг өөрөө хариуцах ёстой. Мөн байгалийн үзэсгэлэнт газрын маршрутыг А, В, С гэж хуваадаг бөгөөд тухайн чиглэлийг голчлон байгалийн үзэсгэлэнт газарийн компьютерийн диспетчерээр илгээдэг. Аялал жуулчлалын агентлаг жуулчдаас ирсэн байгалийн үзэсгэлэнт газрын талаарх оочир дараалал маршрутын гомдлыг хүлээж авдаггүй.
Энэ өдөр бид өглөөний цайгаа уугаад Ойн цэцэрлэгт хүрээлэн- Юанжиажэд ирж аяллаа үргэлжлүүлнэ.
Юанжиажэ: BaiLong шилэн лифтээр уулруу гарна. Энэхүү үзэсгэлэнт газар аватар киноны гадна талбайн зураг авалт хийсэн газар бөгөөд энд та нууцлагдмал Халалүяа уул, гайхамшигт экстази, тэнгэр дэх анхны гүүр , гинжин хэлхээ гэх мэт газрыг үзэж сонирхох болно. Аяллын дараа оройн хоолоо идээд буудалдаа орж амарна. /аялагчид өөрсдийн зардлаар оройн хоолоо иднэ.
Тианзи уул: “Уулын оройн хаан” гэж хэлэгддэг энэхүү газар та гайхалтай амар амгалан мэдрэмжийг авах болно. Үзэсгэлэнт сайхан Xihai Fenglin болон олон мянган жилийн түүхтэй сэлэм шиг харагдах чулуун хадад, анхилам үнэртэй агаар энэ бүгд нийлээд тус газрыг “өргөн уудам үзэсгэлэнт талбай, багасгасан байгалийн гайхалтай газар, байгаль эхийн бүтээсэн төөрдөг байшин ” гэх тодотголыг өгсөн байна. Дараа нь хүсвэл нэмэлт төлбөртэйгээр АРВАН МИЛЬ ГАЛАРЕЙ-76 юань зочлох боломжтой. Үзвэрээ дуусгаад оройн хоолоо зооглоод буудалдаа орж амарна. /оройн хоолоо аялагчид өөрсдийн зардлаар иднэ. /
Бид өглөөний цайгаа уугаад ачаа тээшээ зэхэн гарч Хятад үндэсний нутгийн цайны дэлгүүрээр зочилно.
Дараа нь бид автобусандаа суун Шилэн гүүрыг зорих болно. Хятад улсын дэсийн 4А зэрэглэлтэй, 430 метр урт буюу дэлхийн хамгийн урт,
300 метр буюу хамгийн өндөрт баригдсан 6 метр өргөн 99 ширхэг дөрвөлжин шилэн хавтангаар хийгдсэн бөгөөд нэг дор 800 хүн зогсох боломжтой юм. Тус гүүрийг алдарт архитекторч Haim Dotan бүтээсэн ба аялагчид “Эр зоригийн гүүр” хэмээн нэрлэдэг. Энэхүү гүүрийг үзэх аялагчид очихоосоо 6 хоногийн өмнө бүртгүүлэн тасалбарын үнийг төлдөг ба тасалбараа буцаах боломжгүй. Эндээс
та цэлмэг хөх тэнгэр, цагаан үүл, уулс ,
жижиг гүүр, урсгал гол гэх мэт байгалийн гайхамшигт үзэсгэлэнт цэцэрлэгт хүрээлэнг харж болно. /30 минут/
Гүүрээр аялах хугацаа 20-30 минут, тасалбарыг 6 хоногийн өмнө олгодог, гарын үсэг зурж захиалаад нэг хоногийн өмнө цуцлах бол мөнгийг нь буцаан олгохгүй. 1.Цаг агаар муутай үед шилэн гүүр хаагдаж болзошгүй; 2. Гүүрэн дээр түрийвч, гар утасны гэртэй гар утаснаас бусад зүйл авч орохыг хориглоно 3. Зүрхний өвчтэй, цусны даралт ихсэх, өндрөөс айдаг, согтуу болон бусад бие бялдрын өвчтэй хүмүүс тус газрыг үзэхэд тохиромжгүй 4. Өндөр өсгийтэй гутал өмссөн жуулчид Гүүрэн дээр гарахыг хориглоно 5. Гүүрэн дээр хөөцөлдөх, тоглох, эд зүйл шидэх, гүүрэн дээрх хашлагад тулах, биеийг бөхийлгөх, осолд орохгүй байх 6. Жуулчдыг гүүрэн дээр гарахыг хориглоно. Үзэсгэлэнт газрын ажилтнуудыг үйл ажиллагааны явцад дүрэм журамыг дагаж мөрдөнө үү)
Дараа нь хүсвэл нэмэлт төлбөртэйгээр БАОФЕНГ НУУР-198 юань болон ШАР ЛУУГИЙН АГУЙ-228 юань төлж зочлох боломжтой.
Өдрийн зооглосны дарааЧанша хотруу буцаж зочид буудалдаа байрлана. /Оройн хоолоо аялагчид өөрсдийн зардлаар иднэ. /
Өглөөний цайны дараа өрөөгөө хүлээлгэн өгч Чанша хотын онгоцны буудал явах ба 09:50 цагт Чангшагаас нисээд 12:20 цагт Хөх хотод газардана. Хөх хотын айрпортын буудалд орж амарна. Хөх хотод буугаад чөлөөтэй амарна. өдөр оройн хоолоо аялагчид өөрсдийн зардлаар иднэ.
Өглөөний цайгаа уугаад нисэх онгоцны буудалруу яваад 11:05 цагаасЭрээн хотруу нисээд 12:00 цагт бууна. Эрээнд буугаад 14:00 цагт Эрээнээс автобусаар Замын үүдрүү хил гаалиар нэвтэрч Замын үүдэд орно. Бид Замын үүдээс 18:05цагт Улаанбаатар хотын зүг 275-р гал тэрэгээр Нийслэл хотыг зорьсноор бидний баялаг аялал баяртайгаар өндөрлөх болно.
Өглөө 09:20 цагт Улаанбаатар хотод ирснээр аялал өндөрлөнө.
Та дараах линкээр орж хөтөлбөртэй танилцаарай.
Хайнан аялал линк
Тэнгэрийн хаалга аялал линк
Бээжин-Универсаль линк
Хөх хотын шинжилгээтэй аялал линк
Утас: 70188868, 86088868
И-мэйл: etutravel@gmail.com
Хаяг: CБД, Шинэ зам, Прован оффис, 15давхарт 1503 тоот
Холбоо барих
Аялалд бүртгүүлэх болон баталгаажуулахдаа аяллын төлбөрийг бүрэн эсвэл урьдчилгаа төлбөр онлайнаар болон И Ти Юу ХХК компанийн дансаар шилжүүлэн баталгаажуулж бүртгүүлнэ.
Хэрэглэгчийн бүртгэлээ үүсгэх аль эсвэл, утсаар аяллын менежертэй холбогдож шаардлагатай гэрээг хийснээр бүртгэл болон аялал баталгаажна.
Аялагч нь онлайнаар эсвэл шууд И Ти Юу ХХК компани дансруу аяллын төлбөрөө шилжүүлэн төлөх боломжтой.
Хаан Банк төгрөгийн данс “И Ти Юу ” 52 23 06 17 69
Жич: Гүйлгээний утга дээр та зорчигчийн овог нэр, хаашаа аялж байгаа мөн аялал гарах өдрийг бичнэ үү
Нислэгийн ачаа гар тээшний хэмжээ тухайн авиа компаниас хамаарч харилцан адилгүй байна. Иймд та нисэх гэж буй авиа компанийнхаа ачааны болон бусад мэдээллийг аялал хариуцсан менежер болон онгоцны билет авсан билетын кассны ажилтнаас тодруулна уу.
Ачаа Гар тээш
МИАТ |
23 кг |
5 кг |
Aero Mongolia |
20 кг |
5 кг |
Turkish Airlines |
40 кг |
8 кг |
Korean Air |
23 кг |
5 кг |
Ezines Airways |
15 кг |
8 кг |
Hunnu Air |
15 кг |
8 кг |
Air China |
23 кг |
5 кг |
Нислэгийн аюулгүй байдлыг хангах үүднээс зорчигч нь доор дурдсан аюултай барааг бүртгэгдсэн болон бүртгэгдээгүй (гар тээш) хэлбэрээр авч явахыг хориглодог. Үүнд:
· тэсэрч дэлбэрэх бодис (буудуулдаг салют гм),
· шатамхай шингэн болон шатамхай хатуу бодис (их хэмжээний чүдэнз, асаагуур),
· спиртийн төрлийн ундаа (спиртийн хэмжээ 70 процентоос их тохиолдолд).
· шахсан хий (бутаны хий болон спортын зориулалтын хүчилтөрөгч),
· хордуулагч бодис (шавьж устгaгч бодис г м),
· идэмхий бодис,
· цацраг идэвхт бодис,
· их хэмжээгээр соронздогдсон материал исэлдүүлэгч бодис,
· харшил үзүүлэгч бодис болон хүний эрүүл мэнд, эд хөрөнгө, агаарын хөлгийн аюулгүй байдалд хор хөнөөл учруулах бодисууд орно.
Буу, сэлэм, хутга зэрэг зэвсэг, хурц үзүүртэй зүйлсийг онгоцны бүхээгт авч орохыг хатуу хориглоно.* 1 зорчигчид 24-70 процентын 5 литр хүртэл спиртийн төрлийн ундаа тээвэрлүүлэхийг зөвшөөрнө. Эмчилгээний болон ариун цэврийн гэх мэт бусад зүйлийг бага хэмжээгээр авч явахыг зөвшөөрнө.
Та аялалд гарахдаа дараах зөвлөмжийг анхаараарай :
· Гадаад паспорт хүчинтэй хугацаагаа шалгасан байх.
· Аялалд гарахаасаа өмнө цаасан дээр авч явах зүйлсээ бичих нь аяллын үед сандарч юмаа мартахаас сэргийлдэг. Жишээ нь: паспорт, утас, мөнгө гэх мэт.
· Power bank-aa гар тээшиндээ авч явах.
· Онгоцонд явахад чих дүнгэнэдэг, хатгадаг бол бохь зажлах эсвэл юм идвэл тохиромжтой. Хэрвээ та машин болон усан онгоцоор явахад дотор муухайрдаг бол суухаасаа өмнө хүйтэн ус уух, ямар нэгэн чихэрлэг хүнс идэхгүй байхыг зөвлөе.
· Тухайн газрын зан үйл, дүрмийг мэдэж байх
· Зочид буудлынхаа хаяг, хөтчийн холбогдох утас, машиныхаа дугаарыг бичиж авах.
· Хэрвээ та төөрсөн бол буудлын картаа таксинд үзүүлэхэд таныг хүргэж өгнө.
· Амь насны болон аяллын эрсдэлийн даатгалд хамрагдах хэрэгтэй.
Та И Ти Юу ХХК компанийн аяллын мэргэшсэн зөвлөхүүдтэй холбогдон илүү дэлгэрэнгүй аяллын талаар мэдээлэл болон зөвлөмжийг аваарай.
Биднийг сонгон үйлчлүүлж байгаа танд баярлалаа!
70188868, 86088868
info@etutravel.mn
Nice