🎢 Universal Studios Beijing – Кино ертөнцөд тавтай морил!
✈️ Маршрут: Улаанбаатар – Жининь – Бээжин – Universal Studios – Улаанбаатар
🌍 Байршил: Бээжин хот, Хятад
🎟 Онцлог: Дэлхийд алдартай Universal сүлжээний хамгийн шинэ, хамгийн том парк
Энд өдөржин байхад ч багадна! Иймд аяллын хөтөлбөрт бүтэн өдрийн тасалбар багтаахыг зөвлөж байна.
Кино бүрт тохирсон сэдэвчилсэн ресторанууд
Дурсгалын барааны дэлгүүрүүд (Harry Potter сэдэвт хувцас, саваа, Transformers тоглоом г.м.)
Universal Studios-ийн баталгаат тасалбар
Очих, буцах унаа
Монгол хэлтэй аяллын хөтөч
Эрэмбэлэгдсэн маршрутаар ачаалалгүй аялалт
Улаанбаатар-Бээжин хотруу орой 19:00 цагт Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудалд цугларч УБ-Бээжин чиглэлийн MR801 нислэгээр 19:55 цагт нисээд Бээжин хотод 22:15 цагт бууна. Орон нутгийн хөтөч тосоод буудалд байрлуулан амраана.
Өглөөний цайны дараа Бээжин аквариум мөн далайн хав, дельфины ухаалаг тоглолтыг үзэж сонирхоно. Дараа нь дэлхийн 600-гаад төрлийн 7000 гаруй амьтад цугласан 50 мянган квадрат, метр талбайг эзлэх амьтаны хүрээлэнгээр аялана. Үдээс хойш 14:00-19:00 цагт дэлхийн парк үзнэ. Дэлхийн 7 гайхамшгийг жижигрүүлсэн гайхалтай паркаар аялаж хамгийн тасархай зураг даруулж сторио солих боломж бүрднээ. Буудалруугаа явж оройн хоолондоо ороод амарна. /өглөөний цай, өдөр, оройн хоол/
Өглөөний цайны дараа Холливуудын алдарт зугаа цэнгэлийн нэг болох нэгдсэн цогцолбор UNIVERSAL studio-д очин цагийг хөгжилтэй мартагдахын аргагүй дурсамжтай мартагдахын аргагүй гайхалтай өнгөрөөх боломжтой. Оройн хоолны дараа буудалдаа амарна. /өглөөний цай, оройн хоол/
Өглөөний цайгаа уугаад Дэлхийн 7 гайхамшгийн нэг болох “Их Цагаан Хэрэм®-руу очин үзэж сонирхоод, 2008 оны олимп зохион байгуулагдсан “Шувууны үүр” олимпийн цэнгэлдах хүрээлэн, Усан шоон барилга үзнэ. Үдээс хойш “Ванфужин” Олон усын худалдааны төвөөр шоппинг хийгээд оройн хоолондоо ороод буудалдаа амарна. /өглөөний цай, өдөр оройн хоол/
Чөлөөт өдөр тул та хөтчөөс зөвөлгөө аваад дэлгүүр орох болон өөрийн төлөвлөсөн ажлаа амжуулах боломжтой. /өглөөний цай/
07-09 цагын хооронд өглөөний цайндаа орно. 12:00 цагт буудлаа хүлээлгэн өгч нисэх онгоцны буудалруугаа явна. 20:00 цагт бүртгэлээ хийлгэж ороод 23:15 цагт Бээжин- УБ MR802 ниснэ. Шөнийн 01:45 цагт УБ хотод ирснээр бидний дурсамж дүүрэн аялал үүгээр жаргах болно. /өглөөний цай/
Та дараах линкээр орж хөтөлбөртэй танилцаарай.
Хайнан аялал линк
Тэнгэрийн хаалга аялал линк
Бээжин-Универсаль линк
Хөх хотын шинжилгээтэй аялал линк
Утас: 70188868, 86088868
И-мэйл: etutravel@gmail.com
Хаяг: CБД, Шинэ зам, Прован оффис, 15давхарт 1503 тоот
Холбоо барих
Аялалд бүртгүүлэх болон баталгаажуулахдаа аяллын төлбөрийг бүрэн эсвэл урьдчилгаа төлбөр онлайнаар болон И Ти Юу ХХК компанийн дансаар шилжүүлэн баталгаажуулж бүртгүүлнэ.
Хэрэглэгчийн бүртгэлээ үүсгэх аль эсвэл, утсаар аяллын менежертэй холбогдож шаардлагатай гэрээг хийснээр бүртгэл болон аялал баталгаажна.
Аялагч нь онлайнаар эсвэл шууд И Ти Юу ХХК компани дансруу аяллын төлбөрөө шилжүүлэн төлөх боломжтой.
Хаан Банк төгрөгийн данс “И Ти Юу ” 52 23 06 17 69
Жич: Гүйлгээний утга дээр та зорчигчийн овог нэр, хаашаа аялж байгаа мөн аялал гарах өдрийг бичнэ үү
Нислэгийн ачаа гар тээшний хэмжээ тухайн авиа компаниас хамаарч харилцан адилгүй байна. Иймд та нисэх гэж буй авиа компанийнхаа ачааны болон бусад мэдээллийг аялал хариуцсан менежер болон онгоцны билет авсан билетын кассны ажилтнаас тодруулна уу.
Ачаа Гар тээш
МИАТ |
23 кг |
5 кг |
Aero Mongolia |
20 кг |
5 кг |
Turkish Airlines |
40 кг |
8 кг |
Korean Air |
23 кг |
5 кг |
Ezines Airways |
15 кг |
8 кг |
Hunnu Air |
15 кг |
8 кг |
Air China |
23 кг |
5 кг |
Нислэгийн аюулгүй байдлыг хангах үүднээс зорчигч нь доор дурдсан аюултай барааг бүртгэгдсэн болон бүртгэгдээгүй (гар тээш) хэлбэрээр авч явахыг хориглодог. Үүнд:
· тэсэрч дэлбэрэх бодис (буудуулдаг салют гм),
· шатамхай шингэн болон шатамхай хатуу бодис (их хэмжээний чүдэнз, асаагуур),
· спиртийн төрлийн ундаа (спиртийн хэмжээ 70 процентоос их тохиолдолд).
· шахсан хий (бутаны хий болон спортын зориулалтын хүчилтөрөгч),
· хордуулагч бодис (шавьж устгaгч бодис г м),
· идэмхий бодис,
· цацраг идэвхт бодис,
· их хэмжээгээр соронздогдсон материал исэлдүүлэгч бодис,
· харшил үзүүлэгч бодис болон хүний эрүүл мэнд, эд хөрөнгө, агаарын хөлгийн аюулгүй байдалд хор хөнөөл учруулах бодисууд орно.
Буу, сэлэм, хутга зэрэг зэвсэг, хурц үзүүртэй зүйлсийг онгоцны бүхээгт авч орохыг хатуу хориглоно.* 1 зорчигчид 24-70 процентын 5 литр хүртэл спиртийн төрлийн ундаа тээвэрлүүлэхийг зөвшөөрнө. Эмчилгээний болон ариун цэврийн гэх мэт бусад зүйлийг бага хэмжээгээр авч явахыг зөвшөөрнө.
Та аялалд гарахдаа дараах зөвлөмжийг анхаараарай :
· Гадаад паспорт хүчинтэй хугацаагаа шалгасан байх.
· Аялалд гарахаасаа өмнө цаасан дээр авч явах зүйлсээ бичих нь аяллын үед сандарч юмаа мартахаас сэргийлдэг. Жишээ нь: паспорт, утас, мөнгө гэх мэт.
· Power bank-aa гар тээшиндээ авч явах.
· Онгоцонд явахад чих дүнгэнэдэг, хатгадаг бол бохь зажлах эсвэл юм идвэл тохиромжтой. Хэрвээ та машин болон усан онгоцоор явахад дотор муухайрдаг бол суухаасаа өмнө хүйтэн ус уух, ямар нэгэн чихэрлэг хүнс идэхгүй байхыг зөвлөе.
· Тухайн газрын зан үйл, дүрмийг мэдэж байх
· Зочид буудлынхаа хаяг, хөтчийн холбогдох утас, машиныхаа дугаарыг бичиж авах.
· Хэрвээ та төөрсөн бол буудлын картаа таксинд үзүүлэхэд таныг хүргэж өгнө.
· Амь насны болон аяллын эрсдэлийн даатгалд хамрагдах хэрэгтэй.
Та И Ти Юу ХХК компанийн аяллын мэргэшсэн зөвлөхүүдтэй холбогдон илүү дэлгэрэнгүй аяллын талаар мэдээлэл болон зөвлөмжийг аваарай.
Биднийг сонгон үйлчлүүлж байгаа танд баярлалаа!
70188868, 86088868
info@etutravel.mn
70188868, 86088868
info@etutravel.mn