🏝 Хайнан арал – Хятадын диваажин
📍 Байршил: БНХАУ-ын өмнөд хэсэгт, Тропикийн бүсэд орших Хайнан муж
☀️ Цаг агаар: Жилд дунджаар 25°C, жилийн турш дулаан
✈️ Нислэг: Эрээн-Хөх хот-Хайкоу нислэгтэй
✨ Хятадын “Хавай” гэгддэг Хайнан арал нь жилийн турш халуун дулаан уур амьсгалтай, байгалийн үзэсгэлэнт эрэг, дэлхийд танигдсан амралт, рашаан, эрүүл мэндийн төвүүдээрээ алдартай аялал, амралтын хамгийн тохиромжтой газар юм.
Yalong Bay Tropical Paradise Forest Park – Байгаль, адал явдалт аялал
Nantian Hot Spring – Тайвшрал, эрүүл мэнд
Sanya Romance Park – Соёлын үзүүлбэр, шоу
Tianya Haijiao (Дэлхийн төгсгөл) – Романтик дурсамжийн газар
Улаанбаатар-Замын үүдрүү орон нутагийн галт тэрэг купегээр явна. Энэ өдөр галт тэргэндуу хононо. Хоол: аялагчид өөрсдөө
07:20 цагт Замын үүдэд галт тэрэгнээсээ буугаад хил гарах унаанд сууж БНХАУ-ын Эрээн хотод орно. Эрээн хотоос Хөх хотруу ниснэ. Хөх хотод очоод буудалдаа орж амарна. Хоол: аялагчид өөрсдөө
07:00 цагаас Хөх хотын Байта олон улсын нисэх онгоцны буудлаас Хайкоу хотруу ниснэ. 10:30 цагт Хайкоу хотод бууна. Үүний дараа Фэнжиэжоу аралруу явснаар аялал эхлэнэ. Орой буудалдаа орж амарна. Хоол: өдөр
Өглөөний цайгаа буудалдаа уугаад Диваажингийн цэцэрлэгт хүрээлэн шилэн гүүрээр зугаалж дурсгалын зурагаа татуулна. Үүний дараа Ялунг булангий торгон элстэй далайн эргээр амарч зугаална. Орой буудалдаа орж амарна. Хоол: өглөө, орой
Өглөөний цайгаа буудалдаа уугаад Хайнаны алдарт сувдны дэлгүүрээр орж худалдаа хийнэ. Дараа нь далайд гарч олон төрлийн нэмэлт төлбөртэй хөтөлбөрт хамрагдах боломжтой. Орой нь буудалдаа орж амарна. Хоол: өглөө, орой
Өглөөний цайгаа уугаад Хайнаны алдарт акулын тосноос гаргаж авсан бараа бүтээгдэхүүний дэлгүүрээр орж танилцана. Дараа нь алдарт Атлантис усан паркад орж бүтэн өдөржингөө тоглоно. Орой нь буудалдаа орж амарна. Хоол: өглөө, орой
Энэ өдөр чөлөөт өдөр. Хоол: өглөө
Энэ өдөр үдээс өмнө чөлөөтэй амарч байгаад үдээс хойш Хайкоу хотруу буцна. Орой буудалдаа орж амарна. Хоол: өглөө
Өглөөний цайгаа уугаад буудлын өрөөгөө хүлээлгэж өгөөд Хайкоу хотын нисэх онгоцны буудалруу явна. 11:35 цагаас Хөх хотруу ниснэ. Хөх хотод 15:10 цагт буугаадбуудалдаа орж амарна. Хоол: өглөө
Өглөө буудлын өрөөгөө хүлээлгэж өгөөд Хөх хотоос Эрээн хотруу ниснэ. Өдөр Эрээн хотод буугаад хил гарах унаанд сууж Замын үүдрүү орно. 18:05 цагт Замын үүдээс галт тэргэнд суугаад Улаанбаатар хотруу явна. Хоол: аялагчид өөрсдөө
09:20 цагт Улаанбаатар хотод ирснээр аялал өндөрлөнө.
Та дараах линкээр орж хөтөлбөртэй танилцаарай.
Хайнан аялал линк
Тэнгэрийн хаалга аялал линк
Бээжин-Универсаль линк
Хөх хотын шинжилгээтэй аялал линк
Утас: 70188868, 86088868
И-мэйл: etutravel@gmail.com
Хаяг: CБД, Шинэ зам, Прован оффис, 15давхарт 1503 тоот
Холбоо барих
Аялалд бүртгүүлэх болон баталгаажуулахдаа аяллын төлбөрийг бүрэн эсвэл урьдчилгаа төлбөр онлайнаар болон И Ти Юу ХХК компанийн дансаар шилжүүлэн баталгаажуулж бүртгүүлнэ.
Хэрэглэгчийн бүртгэлээ үүсгэх аль эсвэл, утсаар аяллын менежертэй холбогдож шаардлагатай гэрээг хийснээр бүртгэл болон аялал баталгаажна.
Аялагч нь онлайнаар эсвэл шууд И Ти Юу ХХК компани дансруу аяллын төлбөрөө шилжүүлэн төлөх боломжтой.
Хаан Банк төгрөгийн данс “И Ти Юу ” 52 23 06 17 69
Жич: Гүйлгээний утга дээр та зорчигчийн овог нэр, хаашаа аялж байгаа мөн аялал гарах өдрийг бичнэ үү
Нислэгийн ачаа гар тээшний хэмжээ тухайн авиа компаниас хамаарч харилцан адилгүй байна. Иймд та нисэх гэж буй авиа компанийнхаа ачааны болон бусад мэдээллийг аялал хариуцсан менежер болон онгоцны билет авсан билетын кассны ажилтнаас тодруулна уу.
Ачаа Гар тээш
МИАТ |
23 кг |
5 кг |
Aero Mongolia |
20 кг |
5 кг |
Turkish Airlines |
40 кг |
8 кг |
Korean Air |
23 кг |
5 кг |
Ezines Airways |
15 кг |
8 кг |
Hunnu Air |
15 кг |
8 кг |
Air China |
23 кг |
5 кг |
Нислэгийн аюулгүй байдлыг хангах үүднээс зорчигч нь доор дурдсан аюултай барааг бүртгэгдсэн болон бүртгэгдээгүй (гар тээш) хэлбэрээр авч явахыг хориглодог. Үүнд:
· тэсэрч дэлбэрэх бодис (буудуулдаг салют гм),
· шатамхай шингэн болон шатамхай хатуу бодис (их хэмжээний чүдэнз, асаагуур),
· спиртийн төрлийн ундаа (спиртийн хэмжээ 70 процентоос их тохиолдолд).
· шахсан хий (бутаны хий болон спортын зориулалтын хүчилтөрөгч),
· хордуулагч бодис (шавьж устгaгч бодис г м),
· идэмхий бодис,
· цацраг идэвхт бодис,
· их хэмжээгээр соронздогдсон материал исэлдүүлэгч бодис,
· харшил үзүүлэгч бодис болон хүний эрүүл мэнд, эд хөрөнгө, агаарын хөлгийн аюулгүй байдалд хор хөнөөл учруулах бодисууд орно.
Буу, сэлэм, хутга зэрэг зэвсэг, хурц үзүүртэй зүйлсийг онгоцны бүхээгт авч орохыг хатуу хориглоно.* 1 зорчигчид 24-70 процентын 5 литр хүртэл спиртийн төрлийн ундаа тээвэрлүүлэхийг зөвшөөрнө. Эмчилгээний болон ариун цэврийн гэх мэт бусад зүйлийг бага хэмжээгээр авч явахыг зөвшөөрнө.
Та аялалд гарахдаа дараах зөвлөмжийг анхаараарай :
· Гадаад паспорт хүчинтэй хугацаагаа шалгасан байх.
· Аялалд гарахаасаа өмнө цаасан дээр авч явах зүйлсээ бичих нь аяллын үед сандарч юмаа мартахаас сэргийлдэг. Жишээ нь: паспорт, утас, мөнгө гэх мэт.
· Power bank-aa гар тээшиндээ авч явах.
· Онгоцонд явахад чих дүнгэнэдэг, хатгадаг бол бохь зажлах эсвэл юм идвэл тохиромжтой. Хэрвээ та машин болон усан онгоцоор явахад дотор муухайрдаг бол суухаасаа өмнө хүйтэн ус уух, ямар нэгэн чихэрлэг хүнс идэхгүй байхыг зөвлөе.
· Тухайн газрын зан үйл, дүрмийг мэдэж байх
· Зочид буудлынхаа хаяг, хөтчийн холбогдох утас, машиныхаа дугаарыг бичиж авах.
· Хэрвээ та төөрсөн бол буудлын картаа таксинд үзүүлэхэд таныг хүргэж өгнө.
· Амь насны болон аяллын эрсдэлийн даатгалд хамрагдах хэрэгтэй.
Та И Ти Юу ХХК компанийн аяллын мэргэшсэн зөвлөхүүдтэй холбогдон илүү дэлгэрэнгүй аяллын талаар мэдээлэл болон зөвлөмжийг аваарай.
Биднийг сонгон үйлчлүүлж байгаа танд баярлалаа!
70188868, 86088868
info@etutravel.mn
70188868, 86088868
info@etutravel.mn