70188868, 86088868 etutravel@gmail.com
70188868, 86088868 etutravel@gmail.com

БНХАУ ӨМӨЗО ХӨХ ХОТЫН  БИЕИЙН ШИНЖИЛГЭЭТЭЙ АЯЛАЛ –ГАЗРААР

0
  • 10 ӨДӨР
  • Нийт аялагч : 26
  • Аяллын зам : 2500 KM

Ерөнхий мэдээлэл

🏥 Хөх Хотын Эмчилгээний Аялал – Эрүүл мэндээ хариуцлагатайгаар сэргээ!

📍 Байршил: Өвөр Монголын нийслэл — Хөх Хот
🧘‍♀️ Зорилго: Уламжлалт болон орчин үеийн анагаах ухааны нэгдэл бүхий, эрүүл мэндийг дэмжих эмчилгээ, шинжилгээ, сэргээн засах амралт

Эрэгтэйчүүдийн биеийн шинжилгээ үзлэгт хийх зүйлс

Үндсэн үзлэг:  Дотор эрүүл мэндийн үзлэг, нүдний дурангийн үзлэг,  зүрхний цахилгаан бичлэг, чих хамар хоолойн ердийн үзлэг

Хэт авиан шинжилгээ: хэвлийн дээд хэсгийн хэт авиа , хэвлийн доод хэсэг буюу түрүү булчирхай, давсаг, бамбай булчирхайн өнгөт хэт авиа, хүзүүний тунгалагийн булчирхайн өнгөт хэт авиа

Функциональ үзлэг: транскраниаль долпер  тархины өнгөт хэт авиа , төвийн артерийн судасны даралт, ясны нягтын шинжилгээ, биеийн бүтцийн шинжилгээ. мацаг барих

Лабораторийн шинжилгээ: цусны урсгал, шээсний шинжилгээ, элэгний үйл ажиллагааны 3 шинжилгээ, цитокератин 18 фрагмент СК-18-М30 бөөрний үйл ажиллагаа 3 зүйл , цусан дахь липид 4 зүйл, өлөн үеийн цусан дахь глюкоз

Бамбай булчирхайн үйл ажиллагааны шинжилгээ: бамбай булчирхайн үйл ажиллагаа 3 зүйл

Ходоодны үйл ажиллагааны сорил: С14 амьсгалын сорилоор хелиокбактерийн шинжилгээ

Рентген шинжилгээ: цээжний урд талын рентген зураг, Рентген  зураг нь ороогүй

Хавдрын маркер: хорт хавдарын эсрэг төрөгч СЕА , альфа-фетопротеин AFP

Зүрх судасны болон тархины судасны эрсдлийн шинжилгээ: гомоцистеин HCY

Эмэгтэйчүүдийн биеийн шинжилгээ үзлэгт хийх зүйлс:

Үндсэн үзлэг: дотоод эрүүл мэндийн үзлэг, нүдний дурангийн оношлогоо, зүрхний цахилгаан бичлэг, чих хамар хоолойн ердийн үзлэг

Эмэгтэйчүүдийн үзлэг: эмэгтэйчүүдийн ердийн үзлэг, ердийн лейкорея, TCT шинжилгээ

Хэт авиан шинжилгээ: хэвлийн дээд хэсэг (өлөн байх хэрэгтэй), хэвлийн доод хэсэг ( шээстэй байх хэрэгтэй), хөхний өнгөт хэт авиан шинжилгээ

Бамбай булчирхайн өнгөт хэт авиан шинжилгээ

Функциональ шинжилгээ: транскраниаль доплер (тархины өнгөт хэт авиан шинжилгээ ), төвийн артерийн судасны даралт, ясны нягтын шинжилгээ,биеийн бүтцийн шинжилгээ

Лабораторийн шинжилгээ: цусны урсгал, шээсний горим, элэгний үйл ажиллагааны 3 зүйл, цитокератин 18 фрагмент (CK-18-M30), бөөрний үйл ажиллагаа 3 зүйл, цусан дахь липид 4 зүйл, өлөн үеийн цусан дахь глюкоз,

 Ходоодны үйл ажиллагаа шинжилгээ: C14 Амьсгалын сорилоор хеликобактери үзэх

Рентген шинжилгээ: цээжний урд талын рентген зураг (рентген зураг нь ороогүй)

Хавдрын маркер: хорт хавдрын эсрэг төрөгч (CEA), альфа-фетопротейн (AFP)

Тайлангийн хураамж, эрүүл мэндийн материалын хураамж, тэжээллэг өглөөний цай

Яагаад заавал очих ёстой вэ?

  • 🩺 Мэргэжлийн эмч, орчин үеийн оношилгооны тоног төхөөрөмж
  • 🌱 Өвөр Монголын уламжлалт анагаах ухаан, хонины сүүний сувилгаа
  • 🧖‍♂️ Бариа засал, халуун рашаан, физик эмчилгээ
  • 🏥 Эмнэлэг, сувиллын олон улсын үйлчилгээ, орчуулагчтай хөтөч

Маршрут :

Өдөр 1

Улаанбаатар-Замын үүд             Буудал: галт тэрэг                     Хоол: байхгүй

16:40 цагт Улаанбаатарын галт тэрэгний өртөөнөөс Замын үүдийн чиглэлийн галт тэргэнд сууж хөдөлнө. Энэ өдөр галт тэргэнд хононо.

 

Өдөр 2

Эрээн—Хөх хот                      Буудал:chang anjizuo/shanghua       Хоол орой

07:20 цагт Замын үүдэд ирж галт тэрэгнээс бууж хил гарах унаанд сууж Эрээн хотруу явна. Хоёр улсын хил гаалиар нэвтэрч өдөр Эрээн хотод орж ирээд аялагчид өдрийн хоолоо өөрсдөө төлж иднэ. Үүний дараа аялагчид орон нутагийн аяллын автобусанд сууж БНХАУ-ын ӨМӨЗОрны нийслэл Хөх хотруу явна.Хөх хотод очоод буудалдаа ороод орой хоолоо идээд амарна.

 

Өдөр 3

Эрүүл мэндийн үзлэг шинжилгээ    Буудал:chang anjizuo/shanghua        Хоол: өглөө, орой

Эрүүл мэндийн шинжилгээ өгөх хүмүүс өглөөний цай уухгүй өлөн байх хэрэгтэй бөгөөд шинжилгээний төврүү явж шинжилгээ өгнө..Шинжилгээ өгч дуусаад Хөх хотын Наобоа усан парклуу явж тоглоно. Энд өдрийн хоолоо аялагчид өөрсдийн зардлаар иднэ. Тоглож дуусаад гарч алсыг харагч болон хүүхдийн тоглоомын паркад нэмэлт төлбөр төлж тоглох боломжтой. Үүний дараа оройн хоолоо идээд буудалруугаа явж амарна.

 

Өдөр 4

Шинжилгээний хариу авах          Буудал:chang anjizuo/shanghua        Хоол өглөө, орой

Өглөөний цайгаа уугаад шинжилгээний төврүү явж шинжилгээний хариугаа авч уншуулна.шаардлагатай эм байвал эмийн сангаас нэгдсэн журмаар авч болно.  Дараа нь Хөх хотын Өвөр Монголын үндэсний музей үзэх эсвэл чөлөөтэй шоппин хийх боломжтой. Хөтөчийн заасан цагт цугларч оройн хоолонд ороод буудалдаа орж амарна.

 

Өдөр 5

Хөх хот-Эрээн хот                   Буудал: oulian/лунфэн                Хоол: өглөө

Өглөөний цайгаа уугаад Хөх хотоос автобусанд сууж Эрээн хотруу хөдөлнө. Орой Эрээн хотод ирээд буудалдаа орж амарна. 

 

Өдөр 6

Эрээн хот-Замын үүд                Буудал: галт тэрэг                   Хоол: өглөө

Өглөөний цайгаа уугаад 13 цаг хүртэл чөлөөтэй зээл дэлгүүрээр худалдаа хийх боломжтой. Өдөр хөтөчийн заасан 14:00 цагт буудалдаа цугларч хил гарах унаанд сууж Замын үүдэд орж ирнэ. 18:05 цагт Замын үүдээс галт тэргэнд суугаад Улаанбаатар хотруу хөдөлнө.

 

Өдөр 7

Улаанбаатар                             

Өглөө 09:20 цагт Улаанбаатар хотод ирснээр аялал өндөрлөнө.

АЯЛЛЫН ҮНЭД БАГТСАН

  • Буудлын өрөө:Business hotel standart twin room、тусдаа 00 өрөөтэй 24 цагийн халуун устай, буфет өглөөний цайтай;
  • Хоол:50юань/хоол,3 удаагийн хоол(1,2 м доош өндөртэй хүүхдийн хоолны зардал 25 юань)
  • Унаа:аяллын автобус нэг хүн нэг суудалд сууна.
  • Хөтөч:аяллын туршид Хятад хэлтэй хөтөч
  • Тасалбар :хөтөлбөрт заасан үзвэрийн орох хаалганы тасалбар;
  • Даатгал:аялал жуулчлалын компанийн хариуцлагын даатгал,
  • Хүүхэд:1,2 м-1,4м өндөртэй хүүхэд хоолны хагас төлбөр,өглөөний цай, унаа, үзвэрийн газрын орох хаалганы тасалбар багтсан. Буудлын өрөөний орны төлбөр багтаагүй. Бусад өөр гарах зардлыг аялагч өөрөө хариуцна.
  • Эрээний нисэх онгоцны буудалруу хүргэх тосох унааны төлбөр багтсан.

АЯЛЛЫН ҮНЭД БАГТААГҮЙ

  • Хэрэглээний зардал, шоппин хийх зардал, бусад төлбөртэй үзвэрүүд
  • Буудлын өрөөнд ганцаараа орох зардал
  • Төлбөртэй үзвэрүүд: Алсыг харагч 58 юань/насанд хүрэгчид, 35 юань/хүүхэд (хүүхдийн тасалбар 0,9 м-1,2 м өндөртэй бол хүүхдийн тасалбараар, 1,2 м дээш өндөртэй бол насанд хүрэгчидийн үнээр авна.)
  • Парк орох тасалбар:138 юань (морин тойруулга, далайн дээрэмчин хөлөг, мөргөлддөг машин, өндөрт нисэх, сансрын хөлөг, галзуу хулгана багтсан) (1.2 метрээс дээш өндөртэй хүүхэд бүх тоглоом дээр суухыг зөвшөөрнө. Тусгай хэрэгцээ шаардлагатай хүүхэд эцэг эхийн хамт байх шаардлагатай.Өндөрт нисэх жингийн хязгаар нь 90 кг)
  • Наобоа усан паркад ороход хувцас хадгалах шүүгээний төлбөр 10 юань

Түгээмэл асуулт

Аяллын мэдээлэл болон хөтөлбөртэй танилцъя?

Та дараах линкээр орж хөтөлбөртэй танилцаарай. 
Хайнан аялал линк
Тэнгэрийн хаалга аялал линк
Бээжин-Универсаль   линк

Хөх хотын шинжилгээтэй аялал  линк

Утас: 70188868, 86088868
И-мэйл: etutravel@gmail.com

Хаяг: CБД, Шинэ зам, Прован оффис, 15давхарт 1503 тоот

Холбоо барих

Аялал хэрхэн бүртгүүлэх вэ?

Аялалд бүртгүүлэх болон баталгаажуулахдаа аяллын төлбөрийг бүрэн эсвэл урьдчилгаа төлбөр  онлайнаар болон И Ти Юу ХХК компанийн дансаар шилжүүлэн баталгаажуулж бүртгүүлнэ. 

 Хэрэглэгчийн бүртгэлээ үүсгэх аль эсвэл, утсаар аяллын менежертэй холбогдож шаардлагатай гэрээг хийснээр бүртгэл болон аялал баталгаажна.

Аяллын төлбөрөө хэрхэн төлөх вэ?

Аялагч нь онлайнаар эсвэл шууд И Ти Юу ХХК компани дансруу аяллын төлбөрөө шилжүүлэн төлөх боломжтой. 

Хаан Банк төгрөгийн данс “И Ти Юу ” 52 23 06 17 69
Жич: Гүйлгээний утга дээр та зорчигчийн овог нэр, хаашаа аялж байгаа мөн аялал гарах өдрийг бичнэ үү

Нислэгийн ачааны хэмжээ ямар байх вэ?

Нислэгийн ачаа гар тээшний хэмжээ тухайн авиа компаниас хамаарч харилцан адилгүй байна. Иймд та нисэх гэж буй авиа компанийнхаа ачааны болон бусад мэдээллийг аялал хариуцсан менежер болон онгоцны билет авсан билетын кассны ажилтнаас тодруулна уу. 

Aчаа,гар тээш

                            Ачаа    Гар тээш

МИАТ

23 кг

5 кг

Aero Mongolia

20 кг

5 кг

Turkish Airlines

40 кг

8 кг

Korean Air

23 кг

5 кг

Ezines Airways

15 кг

8 кг

Hunnu Air

15 кг

8 кг

Air China

23 кг

5 кг

Нислэгийн аюулгүй байдлыг хангах

Нислэгийн аюулгүй байдлыг хангах үүднээс зорчигч нь доор дурдсан аюултай барааг бүртгэгдсэн болон бүртгэгдээгүй (гар тээш) хэлбэрээр авч явахыг хориглодог. Үүнд:
·         тэсэрч дэлбэрэх бодис (буудуулдаг салют гм),
·         шатамхай шингэн болон шатамхай хатуу бодис (их хэмжээний  чүдэнз, асаагуур),
·         спиртийн төрлийн ундаа (спиртийн хэмжээ 70 процентоос их тохиолдолд).
·         шахсан хий (бутаны хий болон спортын зориулалтын хүчилтөрөгч),
·         хордуулагч бодис (шавьж устгaгч бодис г м),
·         идэмхий бодис,
·         цацраг идэвхт бодис,
·         их хэмжээгээр соронздогдсон материал исэлдүүлэгч бодис,
·         харшил үзүүлэгч бодис болон хүний эрүүл мэнд, эд хөрөнгө, агаарын хөлгийн аюулгүй байдалд хор хөнөөл учруулах бодисууд орно.
 
Буу, сэлэм, хутга зэрэг зэвсэг, хурц үзүүртэй зүйлсийг онгоцны бүхээгт авч орохыг хатуу хориглоно.* 1 зорчигчид 24-70 процентын 5 литр хүртэл спиртийн төрлийн ундаа тээвэрлүүлэхийг зөвшөөрнө. Эмчилгээний болон ариун цэврийн гэх мэт бусад зүйлийг бага хэмжээгээр авч явахыг зөвшөөрнө.

Та аялалд гарахдаа дараах зүйлсийг авч яваарай:

  •        Гадаад паспорт /хүчинтэй хугацаа 6 сараас дээш/
    ·         Нарны тос
    ·         Онгоцонд явахад биед эвтэйхэн хувцас
    ·         Усны хувцас
    ·         Нарны шил
    ·         Ойр зуурын эм авч явах/Даралтны эм, ханиадны эм, машинд суухаар дотор эвгүйрхэхээс сэргийлдэг эм, шархны лент гэх мэт/
    ·         Хүүхэдтэй явж байгаа тохиолдолд төрсний гэрчилгээ эсвэл итгэмжлэл заавал авч явах хэрэгтэй. 
    ·         Дулаан газар руу явах бол шумуулны тос г.м 

Аяллын зөвлөмж хаанаас авах уу?

Та аялалд гарахдаа дараах зөвлөмжийг анхаараарай :
·         Гадаад паспорт хүчинтэй хугацаагаа шалгасан байх.
·         Аялалд гарахаасаа өмнө цаасан дээр авч явах зүйлсээ бичих нь аяллын үед сандарч юмаа мартахаас сэргийлдэг. Жишээ нь: паспорт, утас, мөнгө гэх мэт.  
·         Power bank-aa гар тээшиндээ авч явах. 
·         Онгоцонд явахад чих дүнгэнэдэг, хатгадаг бол бохь зажлах эсвэл юм идвэл тохиромжтой. Хэрвээ та машин болон усан онгоцоор явахад дотор муухайрдаг бол суухаасаа өмнө хүйтэн ус уух, ямар нэгэн чихэрлэг хүнс идэхгүй байхыг зөвлөе.
·         Тухайн газрын зан үйл, дүрмийг мэдэж байх
·         Зочид буудлынхаа хаяг, хөтчийн холбогдох утас, машиныхаа дугаарыг бичиж авах.
·         Хэрвээ та төөрсөн бол буудлын картаа таксинд үзүүлэхэд таныг хүргэж өгнө.
·         Амь насны болон аяллын эрсдэлийн даатгалд хамрагдах хэрэгтэй.
 
Та И Ти Юу ХХК компанийн аяллын мэргэшсэн зөвлөхүүдтэй холбогдон илүү дэлгэрэнгүй аяллын талаар мэдээлэл болон зөвлөмжийг аваарай.

Биднийг сонгон үйлчлүүлж байгаа танд баярлалаа!

Wish List

Adding item to wishlist requires an account

Price
From1,300,000₮
0
* Please select all required fields to proceed to the next step.

Proceed Booking

Сэтгэл амар захиал


Ямар ч хүндрэлгүй, хамгийн хямд үнийн баталгаа
Хэрэглэгчийн тусламжийн үйлчилгээ 24/7 ажиллаж байна
Зөвхөн танд зориулсан аялал, сонирхолтой хөтөлбөрүүд
Аялалын даатгалтай

Танд тусламж хэрэгтэй байна уу?


70188868, 86088868

info@etutravel.mn

Сэтгэл амар захиал


Ямар ч хүндрэлгүй, хамгийн хямд үнийн баталгаа
Хэрэглэгчийн тусламжийн үйлчилгээ 24/7 ажиллаж байна
Зөвхөн танд зориулсан аялал, сонирхолтой хөтөлбөрүүд
Аялалын даатгалтай

Танд тусламж хэрэгтэй байна уу?


70188868, 86088868

info@etutravel.mn